АНУ-ын тусгай төлөөлөгч З.Халилзад Дохаг зорилоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-21 12:50:32
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /VOA/. Афганистанд 18 жил үргэлжилж байгаа мөргөлдөөнийг зогсоох зорилготой энхийн хэлэлцээрийг Талибан бүлэглэлтэй байгуулах яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр манай тусгай төлөөлөгч мягмар гарагт Катарын нийслэл Доха хотыг зорилоо гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлжээ.


Афганистаны энхийн үйл ажиллагааны талаар тус улсын Засгийн газрын удирдлагуудтай зөвлөлдөж, мөн Афганистаны дотоодын маргааныг зохицуулах хэлэлцээрт бэлтгэх үйл хэрэгт дэмжлэг үзүүлэхээр Афганистаны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад Кабулд айлчилна гэж мэдээлэлд дурдав.


АНУ болон НАТО-гийн цэргүүдийг Афганистанаас эргүүлэн татах цаг хугацааны талаар Талибан бүлэглэл АНУ-тай хэлэлцэж байгаа билээ. Хэрвээ талууд ямар нэг тохиролцоонд хүрч чадахгүй бол Талибан бүлэглэл Афганистанд байнгын гал зогсоож, улс төрийн засаглалын ирээдүйтэй холбоотой асуудлаар хийх хэлэлцээнд оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. 


Холбоотой мэдээ