Тайвань руу цагаачлах Хонконг иргэдийн тоо өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-21 13:34:01

ТАЙБЕЙ. /Taiwan News/. Хонконгт “Сэжигтнийг шилжүүлэн өгөх хуулийн төсөл”-ийг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж буй энэ үед Тайвань руу цагаачлах Хонконг иргэдийн тоо 2019 онд 28 хувиар өссөн байна.


"Хонконгийн жагсагчид, цагдаагийн ажилтнуудын дунд мөргөлдөөнүүд үүсэж, Бээжин байр сууриасаа ухрах төлөвгүй байгаатай холбоотойгоор тус онцгой бүсээс Тайвань руу цагаачилсан иргэдийн тоо энэ оны эхний долоон сарын байдлаар 28 хувиар өссөн" гэж Тайванийн Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.


Bloomberg” агентлагийн мэдээнд дурдсанаар, энэ оны эхний хагаст Тайваньд цагаачилсан иргэдийн 9.4 хувийг Хонконгийн иргэд эзэлж байсан бөгөөд Тайванийг Хонконгтой харьцуулахад орон сууцны үнэ хямд, ажлын байр олон, амьдрах орчин аюулгүй хэмээн тэд үзэж байгаа ажээ.


Тайваньд цагаачлах хүсэлтэй Хонконг иргэдийн тоо цаашид өсөх төлөвтэй байгаа бөгөөд Тайванийн Засгийн газар тус онцгой бүсийн иргэдийн хүсэлтэд тоо хэмжээ тогтоогоогүйгээс гадна Хонконгоос илүү олон цагаач хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ