Венесуэлд цахилгаан тасарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-21 14:53:09

КАРАКАС. /Xinhua/. Венесуэлийн нийслэл Каракас хотын зарим хэсэг болон төвийн нутгийн Миранда мужийн цахилгаан мягмар гарагт тасарсан талаар тус улсын Үндэсний цахилгаан эрчим хүчний корпорацаас /Corpoelec/ мэдээлжээ.


“Манай мэргэжилтнүүд цахилгаан хангамжийн үйл ажиллагааг хэвийн болгохоор ажиллаж байна” гэж “Corpoelec” твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Цахилгаан тасарсны улмаас нийслэл хотын метроны үйлчилгээ болон Каракас, Миранда хоорондын галт тэрэгний  үйлчилгээ тасалдсан байна.


Энэ оны гуравдугаар сараас хойш Венесуэл улсад цахилгаан удаа дараа тасарч, суурь хэрэгцээний хангамж тасалдаж, сургуулиуд болон Засгийн газрын харьяа байгууулагуудын үйл ажиллагаа доголдоход хүрсэн юм.


Засгийн газрын мэдээлснээр, цахилгаан тасарч буй хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд манай улсын эрчим хүчний дэд бүтэц, программ хангамжийг эсрэг үйлдсэн хорлон сүйтгэх ажиллагаатай холбоотой болохыг тогтоосон ажээ.


Венесуэлийн эрх баригчид цахилгаан тасарч байгаа явдалд АНУ-ын дэмжлэгтэй сөрөг хүчнийхэн болон эрх баригч намын нэр хүндийг унагаахын тулд таагүй мэдээлэл түгээхийг оролдож буй кампанит ажлуудыг буруутгадаг байна. 

Холбоотой мэдээ