Стивен Бигун АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдын албанаас татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-21 16:55:18

СӨҮЛ. /Reuters/. БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигун ОХУ-д суух Элчин сайдын албанаас татгалзсан байна.


"Reuters" агентлагийн мэдээлснээр, Америкийн дипломатч энэ тухайгаа лхагва гарагт Сөүлд мэдэгджээ. БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд хүчин чармайлтаа төвлөрүүлэхийг хүсэж байгаа учраас ОХУ-д суух Элчин сайд болох бодолгүй байгаагаа Бигун Өмнөд Солонгосын түнштэйгээ уулзахдаа хэлсэн байна. Өдгөө 56 настай дипломатчийг "Оростой харилцах туршлагатай тул Элчин сайдын албан тушаалд томилж магадгүй" гэж Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд урьд нь мэдээлж байсан юм.


Америкийн тусгай төлөөлөгч мөн Пёньян хэлэлцээ хийхэд бэлэн болсон цагт АНУ БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ сэргээхэд бэлэн гэдгийг мэдэгдсэн байна


Стивен Бигун Сөүлд гурван өдөр айлчлах үеэрээ Солонгос хоорондын харилцааг хариуцдаг Үндэстнээ нэгтгэх яамны сайд Ким Ён Чоль зэрэг БНСУ-ын албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөжээ.  


АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп мягмар гарагт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ тус улсын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч дарга Жон Салливаныг ОХУ-д суух Элчин сайдаар томилж магадгүйг үгүйсгээгүй байна. 

Холбоотой мэдээ