Г.Эрхэмбаяр жюү-жицүгийн мастеруудын ДАШТ-ий 3 дахь медалиа хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-22 12:07:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Лас-Вегас хотноо болж байгаа жюү-жицүгийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр барилдсан ОБЕГ-ын Аврагч спорт хорооны тамирчин Гунаажавын Эрхэмбаяр М3 ангиллын бор бүсний +100 кг-д хүрэл медаль хүртлээ.


Лас-Вегаст энэ сарын 21-25-нд болж байгаа тус тэмцээнд  МЖЖХ-ны “Алтан гишүүн” С. Жавхлангаар  ахлуулсан, Г.Эрхэмбаяр  аварга тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй баг хүчээ сорихоор очоод байгаа юм.

Үндэсний бөхийн улсын аварга Г.Эрхэмбаяр жюү-жицүгийн мастеруудын ДАШТ-ээс 2013 онд АНУ-ын Лос Анжелес хотноо хөх бүсэнд, 2015 онд АНЭУ-ын Абу-Дабид ягаан бүсэнд тус тус медаль хүртэж байжээ. 

Холбоотой мэдээ