“Galaxy Note 10”-ыг баасан гарагаас худалдаалж эхэлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-22 15:16:05

СӨҮЛ. /TASS/. Шинэ ухаалаг гар утас болох “Galaxy Note 10”-ыг ирэх баасан гарагаас дэлхийн 70 улсад худалдаалж эхэлнэ хэмээн “Samsung Electronics” компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.


“Шинэ загварын ухаалаг гар утсыг энэ сарын 23-наас БНСУ, АНУ, Европын орнууд болон Орос, Зүүн Өмнөд Азид худалдаалж эхэлнэ. Худалдаалж эхлэх орнуудын жагсаалтыг 9 дүгээр сард 130 болтол нь өргөжүүлнэ” хэмээн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.  


“Samsung Electronics” компанийн цахим хуудсанд мэдээлснээр, БНСУ-ын үүрэн холбооны тэргүүлэх гурван оператор шинэ ухаалаг гар утасны урьдчилсан захиалгыг наймдугаар сарын 9-ний өдрөөс авч эхэлжээ. “Galaxy Note 10”-ын урьдчилсан захиалгын тоо нэг саяас давж, нийт тоо нь 1.3 саяд хүрсэн нь 2018 онд гарсан “Note 9” загварынхаас хоёр дахин их үзүүлэлт аж. 


Өмнөд Солонгост 6.3 инчийн дэлгэцтэй “Note 10” 1.2 сая вон /1025 ам.доллар/, харин 6.8 инчийн дэлгэцтэй загвар нь 1.5 сая воны /1250 ам.доллар/ үнэтэй байна. Эдгээр нь 5G сүлжээ дэмждэг “Samsung”-ийн ухаалаг гар утасны хоёр дахь загвар юм. Тус улсад 2 сая гаруй хэрэглэгч тус сүлжээг хэдийнээ ашиглаж байна.

Холбоотой мэдээ