К.Гоны эхнэр Японы шүүхийн тогтолцоог шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-08-23 13:57:12

ТОКИО. /Kyodo/. Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоны эхнэр Кароле Гон нөхрийнхөө эмчилгээ болон түүнтэй уулзах боломжгүй байдлыг шүүмжлээд, Японы шүүхийн тогтолцоо “Их 7”-гийн бусад орны стандартыг хангахгүй байна гэж мэдэгджээ.


Энэ долоо хоногийн бямба гарагт Франц улсад эхлэх “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг угтан хийсэн Каролегийн мэдэгдэлд, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой К.Гоны асуудлаар хэлэлцэхийг хүссэн байжээ.


Ашиг орлогоо нуун дарагдуулсан хэрэгт холбогдон 2018 оны 11 дүгээр сард анх баривчлагдсан К.Гон өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсээр иржээ. Мөн тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард барьцаагаар суллагдах үеэрээ хийсэн дүрс бичлэгтээ өөрийгөө хуйвалдааны хохирогч хэмээн мэдэгдээд, шударга шүүх ажиллагааг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ