Сумдын өрхийн бичил бизнесийн  төсөл хүлээн авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-06 21:41:23

Өрхийн бичил бизнес эрхлэх хүссэн иргэдийн төслийг 4 дүгээр сарын 12 хүртэл харъяа сум бүр дээр хүлээн авч байна.

“Сумын өрхийн бичил бизнесийг дэмжих” зорилгоор Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 03-р сарын 22-ний өдрийн 47-р тушаалын 2-р хавсралтаар Өмнөговь аймагт 18750.0 /1 тэрбум найман зуун далан тав/-н сая төгрөгийн эх үүсвэрийг хуваарилжээ. Энэхүү зээлийг ХААН болон Төрийн банкаар дамжуулан олгох бөгөөд нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ нь тухайн сумын хүн амын тооноос хамааран харилцан адилгүй буюу 0.5-15.0 сая төгрөгийн хооронд байх юм байна. Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сумдад тус бүр 300.0 сая төгрөг, Гурвантэс суманд 150.0 сая төгрөг, бусад сумдад тус бүр 75.0 сая төгрөгийг хуваарилсан байна.

Зээлд хамрагдах хүсэлтэй иргэд нь харъяа сумынхаа Жижиг дунд үйлдвэрийг хариуцсан мэргэжилтэнд хандан төслөө боловсруулж өгөх хэрэгтэйг холбогдох албаныхан хэлж байна.

“Сумын өрхийн бичил бизнесийг дэмжих” зээл нь 36-60 сарын хугацаатай, жилийн хүү нь 9 хувь, үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа 6-12 сар байх юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ