БНАСАУ дахин пуужин харважээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-24 11:00:25

ТОКИО. /Кoydo/. БНАСАУ бямба гарагт дахин пуужин харвалаа гэж Японы Засгийн газар мэдээлжээ.


“Умард Солонгосын харвасан пуужингууд манай улсын усан нутаг дэвсгэр болон эдийн засгийн онцгой бүсэд хүрээгүй” гэж Японы Засгийн газрын төлөөлөгч мэдээлснийг тус улсын олон нийтийн телевиз уламжилсан байна. Японы эрх баригчид одоо БНАСАУ-ын пуужингийн ээлжит туршилттай холбоотой мэдээллүүдийг цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаа аж.


Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, БНАСАУ харвасан пуужингууд баллистик пуужин байжээ. Пуужингууд Японы аюулгүй байдалд шууд аюул учруулаагүй гэж тус яам онцлон дурджээ.


БНАСАУ 2019 оны зун пуужингийн туршилтаа сэргээсэн юм. Тус улс хамгийн сүүлд наймдугаар сарын 10-нд ойрын тусгалтай хоёр пуужин харвасан билээ.


Холбоотой мэдээ