Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн талаар хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-07 08:34:17

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн нэрсийн жагсаалтыг батлах тухай асуудал өнөөдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх ажээ. Энэ жил цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаахаар 40 хүний нэрс ирээд байгаа юм байна.

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн ихэнх нь ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн асуудал, шашин шүтлэгтэй холбоотой байдаг аж. Өнгөрсөн жил мөн 40 хүнийг энэхүү биеэр дүйцүүлэн алба хаахаар шийдвэрлэсэн байна.

“Монгол Улсын 18-25 насны, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэг бүхий иргэн шашин шүтлэг-ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж болно. Цэргийн албыг дүйцүүлэн хаах хүсэлтэй иргэн Иргэний хамгаалалтын мэргэжлийн анги, Байгалийн гамшигтай тэмцэх салбар, Хилийн цэрэгт туслах хүчин болон хүмүүнлэгийн бусад байгууллагад алба хаана. Уг албыг хаах хугацаа 24 сар байна. Иргэний хамгаалалтын хойшлуулшгүй арга хэмжээ, улсын хил хамгаалалтын зайлшгүй шаардлагыг харгалзан Засгийн газар энэхүү хугацааг З хүртэл сараар сунгаж болно” гэж Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ