Израил ХАМАС-т хариу цохилт өгчээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-26 11:20:14

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Палестины хэт давруу үзэлтнүүдийн ХАМАС хөдөлгөөний босогчид пуужин харвасны хариуд тус хөдөлгөөний Газын зурвас дахь цэргийн баазад цохилт өглөө гэж Израилын Батлан хамгаалах армийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Израилын Агаарын цэргийн хүчин /АЦХ/ Газын зурвасын хойд хэсэгт орших ХАМАС-ын цэргийн баазын объектуудад хэд хэдэн цохилт өгчээ. Агаарын цохилтын үеэр хүн амь үрэгдсэн талаар Палестины талаас мэдээлээгүй байна.


Палестины хэт давруу үзэлтнүүд ням гарагт Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэр рүү гурван пуужин харвасны хоёрыг нь пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээр устгажээ.


Холбоотой мэдээ