Хадлангийн талбай услахаар ус боожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-07 08:51:09

Увс аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, "Ногоон алт" төслийн зүгээс Тэс сумын Бэлчээр ашиглагчдын холбоо болон Бэлчээр ашиглагчдын хэсгийн малчидтай хамтран Увс аймгийн Тэс сумын нутаг дахь Хошит эргийн голд боолт хийсэн байна.

Ингэснээр Таван салаагийн 500 га хадлангийн талбай, 500 га бэлчээрийг усжуулах боломжтой болж, бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийг бууруулж, тогтвортой мал аж ахуй эрхлэхэд зохих хэмжээний үр дүн өгөх юм байна.
Бэлчээрийг зүй зохистой, төлөвлөгөөтэй ашиглах ажлыг малчдын оролцоотой зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ