“Huawei”-г хар жагсаалтад оруулснаас хойш АНУ-ын Худалдааны яаманд олон хүсэлт иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /Reuters/. БНХАУ-ын “Huawei” компанитай хийх зарим худалдааг зөвшөөрнө гэж АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр сарын өмнө мэдэгдсэнээс хойш АНУ-ын Худалдааны
яаманд 130 гаруй хүсэлт иржээ.
Гэсэн хэдий ч Д.Трампын засаг захиргаа хар жагсаалтад орсон “Huawei” компанитай худалдаа хийх зөвшөөрлийг ямар ч компанид
олгоогүй байгаа ажээ. Энэ талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлсэн байна.
АНУ-ын засаг захиргаа үндэсний аюулгүй байдлын асуудлуудтай холбоотой шалтгаанаар тусгай зөвшөөрөлгүйгээр Америкийн компаниудтай бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хар жагсаалтад “Huawei” компанийг өнгөрсөн тавдугаар сард оруулсан юм. Харин харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Huawei” компани бүтээгдэхүүнүүд нь аюулгүй байдлыг эрсдэлд оруулдаг гэх мэдээллийг үгүйсгэсээр ирсэн билээ.
Холбоотой мэдээ

