Умард Солонгос ухуулах хуудас, компакт диск тараажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКЁНГИ. /Yonhap/. Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон эрх баригч “Saenuri” намыг шүүмжилсэн суртал ухуулгын хуудас, компакт дискийг Умард Солонгосоос илгээж байна хэмээн Өмнөд Солонгосын цагдаагийн газар мэдээлжээ.
Цагдаа нар 20 000 суртал ухуулгын хуудас, 40 компакт дискийг Сөүлээс баруун хойд зүгт орших Коян, Кёнги мужид өглөөний 05:00 цагийн үед хураан авсан байна.
Өмнөх өдөр нь Өмнөд Солонгосын арми АНУ-ын цэргүүдтэй хамтран хээрийн сургууль хийж буйг шүүмжилсэн агуулгатай олон тооны суртал ухуулгын хуудсыг Сөүлийн төвд тараасан байсныг шөнө дундын үед цагдаа нар олж илрүүлжээ.
Лхагва гарагт Умард Солонгосын хэсэг оргодлууд коммунист дэглэмийг шүүмжилсэн агуулга бүхий 300 000 ширхэг ухуулах хуудас болон 4000 ширхэг орон нутгийн сонинг Кёнги муж дахь Пажу хилийн боомт дээр тараажээ.
Тэд өнгөрсөн сард 300 000 суртал ухуулгын хуудас тарааж байв.
Х.Сарнай