Харшил үүсгэдэг ургамлыг тайрч устгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-07 11:21:02
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн  газар хөл ургамал буюу шарилж, лууль, зэрлэгийг жил бүрийн 6-8 дугаар сард гурван удаа устгадаг. Учир нь ургамлаас харшилсан иргэд олон байдаг ажээ.

Өнгөрсөн онд л гэхэд БОЭТ-өөр харшилтай 7610 иргэн үйлчлүүлжээ. Одоогийн байдлаар харшлын эсрэг вакцин тус төвд ирээгүй байна. Иймд энэ сараас эхэлж харшил үүсгэдэг ургамлыг тасдах, устгах шаардлага байгаа гэж Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн хэлж байна. Манай оронд жил бүрийн дөрөвдүгээр сарын эхээс долоодугаар сарын сүүл хүртэл ургамлын тоос, тоосжилт огцом нэмэгдэж иргэдэд харшил үүсгэдэг байна. Ялангуяа хус, улиас цэцэглэх үеэр энэ нь улам нэмэгддэг ажээ. Орхон аймгийн төвд 1900 орчим улиас байдаг бөгөөд 2014 оноос үүнийг тайрч эхэлжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ