А.Меркелийн урилгаар Д.Трамп Германыг зорих бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-31 19:46:45

ВАШИНГТОН. /TASS/. Германы канцлер Ангела Меркелийн урилгаар Герман улсыг зорих бодолтой байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Хэзээ айлчлал хийх талаар тэрбээр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


АНУ-ын Ерөнхийлөгч наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 2-ны хооронд Польшид айлчлах ёстой байсан юм. Тэрбээр есдүгээр сарын 1-нд Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байжээ. Харин есдүгээр сарын 2-нд Польшийн эрх баригчидтай уулзаж, аюулгүй байдал, эдийн засаг, эрчим хүчний салбарт хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байв. АНУ-ын Флорида муж улс руу "Дориан" хар салхи ойртон ирж байгаатай холбоотойгоор тэрбээр Польшид хийх айлчлалаа цуцалсан юм. 

Холбоотой мэдээ