Дэлхийн II дайн эхэлсний 80 жилийн ой тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-01 12:15:07

ВЕЛЮНЬ. /РИА Новости/. Дэлхийн хоёдугаар дайн эхэлсний 80 жилийн ойд зориулсан арга хэмжээ Польшийн Гданск хотын ойролцоох Вестерплатте хойгт болон Велюнь хотод эхэлжээ. 

Энэ хоёр газар 1939 оны 9 дүгээр сарын 1-нд анх Гитлерийн цэргүүдийн дайралтад өртөж байсан юм. 

“Дэлхийн хоёрдугаар дайн цэргийн гэмт хэргээс эхлэлтэй” хэмээн Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда уг арга хэмжээний үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр хот нойрсож байхад хэрхэн бөмбөгдөж, хэдэн зуун энгийн иргэн амиа алдаж байсан түүхийг эргэн дурсжээ. 


“Ямар ч арми байгаагүй хот руу бөмбөг шиднэ гэж хэн ч санаагүй юм. Европын хамгийн эртний соёл иргэншилт ард түмний нэг ийм хэрэг үйлдэнэ гэж хэн санах билээ? Дэлхий дахинд ийм үйл явдлуудыг дахин хэзээ ч давтуулахгүйн тулд бид эдгээр үйл явдлыг мартах ёсгүй юм. Түүхэн үнэн л бидний шархыг эмчилнэ” хэмээн тэрбээр ярьсан байна. 

Холбоотой мэдээ