Уул уурхайд эвдэгдсэн газруудад техникийн нөхөн сэргээлтийг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-02 10:52:02

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуйн нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг БОАЖ-ын сайдын 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгийг үндэслэн дээрх тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газраас цуцалсан.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт аймгийн ЗДТГ, Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа зэрэг байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжийн техник хэрэгслийг талбайгаас бүрэн гаргаж, хиймэл нуурыг сэтлэн урсгаж дууссан ба 21.5 га-д техникийн нөхөн сэргээлтийг уул уурхайн компаниуд өөрсдийн хөрөнгөөр хийж байна. Цаашид нөхөн сэргээлтийн ажил үргэлжилнэ.

Мөн хууль бус гар аргаар алт олборлож байсан 30 гаруй айлд нүүх шаардлагыг тавьж, шаардлага биелүүлээгүй айлуудыг албадангаар нүүлгэн шилжүүлж, тусгай зөвшөөрөлгүй 3 дэлгүүрийн үйл ажиллагааг хааж нүүлгэв.
Холбоотой мэдээ