HUAWEI ЗАХ ЗЭЭЛД ӨНДӨР ХҮЛЭЭЛТИЙГ ҮҮСГЭЖ БАЙНА

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khandmaa@montsame.gov.mn
2019-09-02 11:54:38

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. HUAWEI компани ирэх 9 дүгээр сарын 19-ний өдөр HUAWEI MATE 30 загварын гар утасны нээлтийг Германы  Mюүних хотноо хийхээр болжээ.

HUAWEI-н гар утаснууд дундаа өндөр зэрэглэлд ордог Mate серийн өмнөх загвар нь өнгөрсөн оны 10 дугаар сард Mate 20 нэртэйгээр нээлтээ хийж байсан. Нээлтээ хийсэн даруйдаа дэлхий даяар, тэр дундаа Европын бүс нутагт маш их амжилттай борлогдож зах зээлд гарснаас нэг сарын дараагаар дэлхийн дахинаа нөөцийн хомстолд орж дахин үйлдвэрлэгдэж байсан юм. Харин энэ удаагийн MATE 30 загварыг ч мөн адил дэлхий дахинаа асар ихээр сонирхон хүлээж байгааг гар утасны зах зээлийн акулууд онцолж байна.


Харин үүний өмнө 9 дүгээр сарын 6-ны өдөр буюу энэ баасан гарагт Берлинд зохион байгуулах “HUAWEI IFA 2019” арга хэмжээний үеэр HUAWEI-н маш олон шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулагдахад бэлэн болсон байна. Тухайн өдөр дэлгэрэнгүйг  bit.ly/IFA_HW2019 гэсэн линкээр хүлээн авч үзэж болох юм байна. “Хувьслыг дахин  тунгаа” уриатай энэхүү арга хэмжээг хоцролгүй үзэх олон шалтгаан HUAWEI хэрэглэгчдийн дунд байгаа нь лавтай.  Иймдээ ч дэлхий даяар смарт хэрэглээний зах зээлийг шүүмжлэгчид HUAWEI-н шинэ бүтээгдэхүүнүүд дэлхий нийтийн анхаарлын төвд байгаагаас үүдэн зах зээлийг дахин байлдан дагуулах магадлал маш өндөр байна хэмээн харж байна.


Huawei гар утаснуудын хувьд, өдгөө дэлхийн 170 гаруй оронд албан ёсоор борлуулагддаг ба Монголын зах зээлд 2015 оноос хойш албан ёсоор борлуулагдаж эхэлжээ. Харин энэ оны 07.22-09.22 хугацаанд Монгол дахь хэрэглэгчиддээ зориулан HUAWEI "Талархлын аян"-ыг эхлүүлсэн байдаг. Хэрэглэгч албан ёсны дистрибютер Mobicom, Unitel, Skytel, Teхнозон, Солар Стар ХХК-иас HUAWEI гар утас худалдан аваад уг талархлын аянд оролцож 2019 оны цоо шинэ JEEP Cherokee автомашин, HUAWEI P30 гар утас гэх мэт олон бэлгийн эзэн болох боломжтой юм байна.

Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Huawei Mobile Mongolia Facebook page-с болон 7777-7722 утсаар лавлаж болох юм байна.

Холбоотой мэдээ