В.Путин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ОХУ-д айлчлахыг урьжээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-03 18:18:40

УЛААНБААТАР. /TASS/. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг ОХУ-д айлчлахыг тус улсын Ерөнхийлөгч В.Путин урьжээ. 

“Таныг манай улсад айлчлахыг урьж байна. Айлчлал хийх өдрийг төрийн байгууллагууд болон Гадаад хэргийн яам богино хугацаанд зөвшилцөж, айлчлалд бэлтгэнэ гэж найдаж байна” хэмээн тэрбээр У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Түүнчлэн ОХУ-ын Төрийн тэргүүн Найрсаг харилцааны тухай болон иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурахын ач холбогдлыг цохон тэмдэглэжээ. “Бид бат бөх суурин дээр тулгуурлан урагш тэмүүлнэ гэж найдаж байна” хэмээн В.Путин хэлжээ.  

Холбоотой мэдээ