"Мини парламент"-ын сурагчдыг чадавхжуулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-04 22:30:30

Баянхонгор /МОНЦАМЭ/Хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил”, “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор ЕБС-ийн сурагчдын төлөөллийг багтаасан “Мини парламент”-ийг байгуулсан.

Хүүхэд залуучуудын нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, аливаа бодлогын ажил үйл ажиллагаа бүрт оновчтой санал хүсэлтийг нь тусгах зорилгоор бүх суманд тус парламент салбартай болж, хоёрдугаар хурлаа хийлээ. Мөн үеэр МУИС-ийн дэргэдэх “Мини парламент” клубээс орон нутгийн сурагчдыг чадавхжуулах, мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлэх сургалтыг аймгийн төвд зохион байгуулсан юм.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс МУИС-ийн дэргэдэх “Мини парламент”-тай хамтран зохион байгуулсан “Future generation” хөтөлбөрт сургалтад 19 сум, аймгийн төвийн ЕБС-ийн төлөөлөл болсон сурагчид хамрагдав. Сурагчид сургалтын хүрээнд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухай ойлголт онцлог, Гаргаж буй шийдвэрт хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, Цаашид хэрэгжүүлэх ажил, Мини парламентын дүрмийн төсөл”-ийн талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлсэн байна.

Мөн “Мини парламент”-ийн сурагчид 2020 оны төсөв, 2019 оны нэгдсэн хуралдааны товоо баталж, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааны тайлан”-г авч хэлэлцжээ.

Холбоотой мэдээ