Тяньжин руу шууд нисэж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Аэромонголиа" ХХК БНХАУ-ын Тяньжин хот руу өчигдрөөс тогтмол нислэг үйлдэж эхэллээ.
Тус компани Улаанбаатар-Тяньжин-Улаанбаатар чиглэлд долоо хоног
бүрийн 1, 3, 5 дахь өдөр нисэх юм.
Өнгөрсөн долоодугаар сарын дундуур хоёр дахь "EMBRAER
ERJ-145" агаарын хөлгөө угтан авч байсан "Аэромонголиа" компани ийнхүү
олон улсын нислэгийн чиглэлээ нэмж байна.
Шинэ нислэгийн чиглэл нээж байгаатай холбогдуулан ирэх 10 дугаар
сарын 31-нийг хүртэл
зорчигчиддоо хямдралтай үнийн тийз санал болгож байгаа аж. Тяньжин хот нь
худалдаа, эдийн засгийн томоохон боомт хот бөгөөд хурдны галт тэргээр Бээжин
рүү 30 минут яваад хүрдэг байна.
"Аэромонголиа" одоогоор орон нутгийн чиглэл болох
Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь аймаг болон олон улсын
Эрхүү, Хөх хот, Тяньжин чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа юм.