"Эх хэлний дархлааг цахим орчинд сайжруулъя" аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-05 15:01:43

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Эх хэлний зөвлөлөөс санаачлан "Эх хэлний дархлааг цахим орчинд сайжруулъя" 21 хоногийн аяныг энэ сарын 4-ний өдрөөс эхлүүллээ.

Аяны хүрээнд цахим орчинд нийтлэг хэрэглэгддэг 17 үгийн зөв хувилбарыг өдөр бүр албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээж эхэлсэн байна. Уг группэд одоогоор 18 сум дөрвөн тосгоноос 216 хүн нэгджээ. Үндэсний хэмжээнд өрнөж буй энэхүү үйл ажиллагаанд цахим хэрэглээнд хандаж буй хүн бүр нэгдэж, зөв бичгийн дүрмийн болон утга найруулгын хувьд алдаагүй зөв бичиж хэвшихийг тус зөвлөлөөс уриалж байгаа юм.

Хүүхэд, залуусын мэдээллийн технологи, цахим орчинд хандах хандлага өдөр ирэх тусам өргөжин тэлж харилцаа холбооны чухал талбар болсон. Тэд өдөр тутмын харилцаандаа алдаатай үг бичиж, хэрэглэж байгаа нь монгол хэлний дархлааг алдагдуулах гол нөхцөл болоод байна.



Холбоотой мэдээ