АНУ Иранд авсан хориг арга хэмжээгээ өргөтгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-05 11:45:41

ВАШИНГТОН. /TASS/. АНУ Иранд авсан хориг арга хэмжээгээ өргөтгөжээ. Хориг арга хэмжээний жагсаалтад 20 гаруй хувь болон хуулийн этгээд, хэд хэдэн газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц багтсан байна.


Хориг арга хэмжээнд багтсан 9 хүний тоонд Иранчуудаас гадна Энэтхэг, АНЭУ, Ливаны иргэд багтсан байна. Түүнчлэн хар жагсаалтад Иран, Энэтхэг, АНЭУ, Ливан, Сингапур, Сирид бүртгэлтэй 16 компани орсон байна. Газрын тос тээвэрлэгч 6 хөлөг онгоцыг хориг арга хэмжээнд оруулснаас 4 нь Ираны далбаан дор явдаг хөлөг онгоцнууд байсан бол үлдсэн хоёр нь Панам, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улсын далбаан дор явдаг хөлөг онгоцнууд байжээ. 


“Гадаадын хөрөнгөд хяналт тавих газар Лалын хувьсгалыг хамгаалах корпусын "Аль-Кудс" тусгай хүчний удирдлага дор, тус хүчинд санхүүгийн дэмжлэг үзүүлж буй ачаа тээврийн томоохон сүлжээний эсрэг арга хэмжээ авлаа” хэмээн АНУ-ын Сангийн яамны цахим хуудаст мэдээлжээ. 

Холбоотой мэдээ