БНХАУ-д “Zara”-г бойкотлохыг уриалж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-05 13:25:19

БЭЭЖИН. /Business Insider/. Испанийн хувцас загварын “Zara” компанийн Хонконг дахь зарим дэлгүүр өргөн хүрээг хамарсан жагсаал болох өдөр ажиллаагүйтэй холбоотойгоор тус компанийг бойкотлох уриалга Хятадад газар авжээ. 


Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Zara” компанийг Хонконгийн жагсаалыг дэмжсэн хэмээн буруутгаж байгаа бөгөөд ажилтнуудынхаа жагсаалд оролцох сонирхлыг дэмжсэн хэмээн үзэж байгаа ажээ.


Харин “Zara” компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, нийтийн тээврийн үйлчилгээ тасалдсан тохиолдолд ажиллах хүчний дутагдал үүсэхээс сэргийлэх зорилгоор уг шийдвэрийг гаргасан ажээ. Гэсэн хэдий ч энэхүү мэдэгдэл Хятадын иргэдийн дургүйцлийг намжааж чадаагүй байна.


Ташрамд дурдахад, өнгөрсөн наймдугаар сард Хятадын Засаг захиргааны онцгой бүсүүдийг тусдаа улс хэмээн тэмдэглэсэн бичигтэй цамцнууд худалдаанд гаргасан Италийн “Versace” компани, Францын “Givenchy” загварын ордон, Америкийн “Coach” брэнд хувцас, гоёл чимэглэлийн компани хүлцэл өчсөн билээ. 

Холбоотой мэдээ