БНАСАУ-д улс төрийн хоригдлуудын хуаран ажилласаар байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-05 14:01:38

НЬЮ-ЙОРК. /TASS/. БНАСАУ-н эрх баригчид хүнд нөхцөлтэй хуарангуудад улс төрийн хоригдлуудыг хорих замаар хүнийг эрхийг зөрчиж байна хэмээн НҮБ-ын БНАСАУ дахь хүний эрхийн асуудлаарх тусгай илтгэгч Томас Охеа Кинтан мэдэгдсэн байна.


“БНАСАУ-ын хүний эрхийн нөхцөл байдал тун ноцтой хэвээр байна. Улс төрийн хоригдлуудын хүнд нөхцөлд олон хүн хоригдож буй хуаранг бүрэн нууцалж, ажиллуулсаар байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй иргэдэд тэдний эрхийг зөрчсөн хяналт шалгалт, ажиглалт, шийтгэлийн тогтолцоо үйлчилж байна” хэмээн баримт бичигт дурджээ.


Үүний зэрэгцээ БНАСАУ болон бусад улсын эрх баригчдын энх тайван тогтоох замыг эрэлхийлж, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийг эсэргүүцсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн ач холбогдлыг НҮБ онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ