Дарханы чиглэлийн автобусны цагийн хуваарийг түр өөрчилжээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-09-06 09:34:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы зам засварын ажилтай холбогдуулан Дарханы чиглэлийн автобусны цагийн хуваарийг түр өөрчилжээ.

Дархан-Уул аймаг руу өдөр бүр 09:30, 11:00, 12:30, 14:00, 15:30, 17:00, 18:30, 20:00 цагт нийтийн тээвэр хийж байна.

Орхон аймгийн чиглэлд Булганы Дашинчилэнгээр явах бөгөөд тухайн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа тул зорчигчид тасалбараа бичүүлэхдээ тухайн сонгосон цагийн хуваарийг нягталж асуухыг зөвлөж байна гэж АТҮТ-өөс мэдээллээ. 

Холбоотой мэдээ