“Эрдэнэт” ТӨҮГ-аас залруулгад хариу өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. "Онцгой
дэглэмийн хугацаанд 150 сая ам.долларын гэрээг нууцаар хийжээ" нэртэй “Өдрийн сонин”-д гарсан нийтлэлийн талаар
"Эрдэнэт үйлдвэр"
ТӨҮГ-аас удахгүй тодорхой мэдээлэл өгнө хэмээн тус үйлдвэрээс мэдээллээ.
“Өдрийн
сонин”-д гарсан уг залруулгад "2019 оны 9
дүгээр сарын 2-ны өдрийн даваа гарагт гарсан "Онцгой дэглэмийн хугацаанд
150 сая ам.долларын гэрээг нууцаар хийжээ" нэртэй нийтлэл нь төлбөртэй
нийтлэгдсэн болно. Уг мэдээллийн бодит үнэнийг тухайн үед "Эрдэнэт"
ТӨҮГ-аас нягтлаагүйн улмаас үл ойлголцол үүссэн байна. Хоёр талын байр суурийг
тэнцүү хүргэх үүднээс "Эрдэнэт" ТӨҮГ-аас тус мэдээллийн талаар
тодорхой хариулт нийтлэх болно" гэсэн аж.