ӨНӨӨДӨР: “Модель ЮНЕСКО Монгол 2019” залуусын хурал болно

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-07 07:48:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 07-нд болох үйл явдлын тойм:

Чингисийн хүрээ амралтын газарт морьт харвааны "Хийморь" олон улсын тэмцээн эхэлнэ.

08.30 цагт НҮБ-ын байранд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран “Модель ЮНЕСКО Монгол 2019” залуусын хурлыг тав дахь жилдээ зохион байгуулна. Утас: 70105652

08.30 цагт МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны 235 тоотод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой заалтыг хуульч О.Машбат танилцуулна. Утас: 98343336

09.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөг болно. 98100148

09.00 цагт Чингис хаан зочид буудлын танхимд Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгийн олон улсын гуравдугаар чуулган эхэлнэ.

11.00 цагт Засгийн газрын II байрны спорт зааланд "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийн хүрээнд зохион байгуулагдах
Спортын бага наадмын нээлт болно. Утас: 99849000

14.00 цагт Монгол Арт галерейд "Хөрөг зургийн мастер класс" болон "Зураач, уран бүтээлчдийн нээлттэй урлан" үзэсгэлэн дэлгэнэ. Утас: 7719-8080

Холбоотой мэдээ