Оросын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-07 10:27:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеев тэргүүтэй эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Монгол-Оросын хамтарсан Биологийн болон палеонтологийн экспедицийн 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Оросын академичид болон БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчдөөс бүрдсэн талууд хоёр улсын шинжлэх ухааны салбарын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тухайлбал, Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход Оросын туршлагаас суралцах, залуу эрдэмтдийг хөгжүүлэх, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд талууд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Манай улс ОХУ-ын шинжлэх ухааны академийн суурь судалгааны сантай 10 гаруй жил хамтран ажиллаж, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. 2020 оноос хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг 10 дугаар сард зарлахаар төлөвлөсөн бөгөөд цаашид хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлэхэд анхаарахыг хүслээ.


Холбоотой мэдээ