Довтлогч Самюэль Это’о зодог тайлна

Дэлхийд | Спорт
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-09 12:52:01
Yesukheitumur Tumurbaatar

ЯУНДЕ. /Aljazeera/. Камеруны хөлбөмбөгийн од Самюэль Это’о спортын замналаа өндөрлүүлж байгаа тухай тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ.


Өдгөө 38 настай С.Это'о спортын замналынхаа хугацаанд хөлбөмбөгийн нэр хүндтэй Барселона, Реал Мадрид, Челси зэрэг клубт тоглож байсан бөгөөд Реал Мадрид, Барселона, Интер Милан клубт байхдаа Аваргуудын лигийн дөрвөн цомыг өргөж байв.


Камеруны үндэсний шигшээ багийн довтлогч тэрбээр Испанийн Ла лигт 2006-2007 оны улиралд нийт 26 гоол оруулснаар Барселона клубийн мэргэн бууч болсон бол мөн тус онд Аваргуудын лигт нийт 6 гоол оруулсан амжилтаар оны шилдэг довтлогч болжээ. 


Довтлогч С.Это'о 2015-2018 оны хооронд Туркийн Антальяспор, Коньяспор клубт тоглож байгаад хамгийн сүүлд Катарын клубт нэгджээ.


Тэрбээр 2002, 2010, 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд Камеруны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан оролцсон билээ. С.Это'о Камерун улсын төлөө нийт 118 тоглолтод оролцож, 56 гоол оруулсан бол клубийн тоглогчийн хувиар нийт 718 тоглолтод оролцож, 116 оновчтой дамжуулалт өгч, 359 гоол оруулсан байна.

Холбоотой мэдээ