“Faxai” хар салхины улмаас 138 нислэг цуцлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-09 09:23:49
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. “Faxai” хар салхи дэгдсэний улмаас Японы агаарын тээврийн компаниуд 138 нислэгээ цуцалжээ.


Хар салхины улмаас “All Nippon Airways” компанийн 41, “Japan Airlines” компанийн 49 нислэг цуцлагдсан бол “Skymark Airlines”, “Solaseed Air”, “Jetstar”, “Star Flyer”, “Japan Transocean Air”, “AIRDO”, “Peach Aviation”, “Spring Airlines Japan” зэрэг компанийн нийт 48 нислэг цуцлагджээ.


Нислэгийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг албан ёсны цахим хуудаснаас нь авч байхыг нислэгийн компаниуд уриалсан байна.

Холбоотой мэдээ