Шинэ багийн төвийн барилга ашиглалтад орлоо

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-09-09 15:11:09

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын 7-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн хөдөө аралд аймгийн төдийгүй улсын отгон баг болох "Баянхаан" багийн төвийн шинэ байрны нээлт боллоо.

Дэлгэрхаан сум нь 1992 оны шинэ хуулиар дөрвөн багтай байхаар зохион байгуулалтад орж байсан бөгөөд иргэдийнхээ санал хүсэлд үндэслэн нутгийн удирдлага, аймгийн ИТХ-д асуудлаа хүргүүлж, шийдвэрлүүлснээр шинэ багтай болсон аж. Орон нутгийн хөгжлийн сангийн 40 сая төгрөгөөр шинэ багийн төвийн барилгаа бүтээн байгуулсан байна.

Ийнхүү Хэнтий аймгийн 89 дэх багийн төв үүд хаалгаа нээхийн сацуу анхны өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Н.Ганбямба, сумын Засаг дарга О.Анхбат тэргүүтэй аймаг сумын удирдлагуудын төлөөлөл, ард иргэд оролцлоо.

Дэлгэрхаан сум нь 398 мянган га газар нутаг, 800 өрхийн 2555 хүн амтай бөгөөд шинээр байгуулсан Баянхаан баг нь 100-гаад өрхийн 400 хүн амтай аж. 


Холбоотой мэдээ