"Бидний хот" сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлав

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-09 20:25:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. 

Уг уралдааныг нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж. Бүтээлийг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 25-ны 15.00 цаг хүртэл нийслэлийн төр захиргааны байр, Хангарди ордны 1 давхар, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст хүлээн авна. Уралдааны нийт шагналын сан 30 сая төгрөг бөгөөд телевиз, радио, сонин сэтгүүл, сайтын дунд бичлэгийн бүх л төрлөөр оролцох боломжтойгоос гадна чөлөөт уран бүтээлчдийн бүтээлийг ч хүлээн авах юм байна.

Радио, телевизийн бүтээлээс

I байр 1- Цом, өргөмжлөл 5.000.000 (таван сая төгрөг) 

II байр 1- Өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

Тусгай байр 2 Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)


Сонин, сэтгүүлийн нийтлэл, сурвалжилгын төрлөөс

I байр 1 – Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг) 

II байр 1 – Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Тусгай байр – 2 Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)


Сайтын нийтлэл, сурвалжилгын төрлөөс

I байр 1- Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг) 

II байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Тусгай байр 2 – Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)


Цахим контентын төрлөөр

I байр 1- Цом, өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг) 

II байр 1 – Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

III байр 1 – Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)

Тусгай байр 2 – Өргөмжлөл 250.000 (хоёр зуун тавин мянган төгрөг) тус тус шагнан урамшуулах юм байна.


.
Холбоотой мэдээ