Их Британийн парламентын үйл ажиллагааг түр зогсоожээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-09-10 09:47:21

ЛОНДОН. /BBC/. Их Британид бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах саналыг парламентын гишүүд дахин дэмжээгүйтэй холбоотойгоор парламентын үйл ажиллагааг таван долоо хоногийн хугацаагаар түр зогсоох шийдвэр хэрэгжиж эхэлжээ.


Одоогийн хууль тогтоомжийн дагуу Их Британи гэрээтэй эсэхийг үл харгалзан ирэх 10 дугаар сарын 31-нд Европын Холбооноос гарах юм. Харин парламентын гишүүдийн даваа гарагт өргөн барьсан хуулийн төсөлд “Brexit”-ийг 2020 оны нэгдүгээр сарын 31 хүртэл дахин хойшлуулахыг тусгасан байна.


Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ, парламентын үйл ажиллагааг зогсоосон хугацааг “Brexit”-ийн гэрээг ЕХ-той хэлэлцэхэд зориулахын зэрэгцээ тус холбооноос гэрээгүйгээр гарахад бэлтгэнэ гэжээ. “Парламент миний “гар хөлийг уях”-ыг оролдож буйг үл харгалзан үндэсний ашиг сонирхолд нийцсэн хэлэлцээрийг байгуулахын төлөө чармайх болно. Энэ Засгийн газар “Brexit”-ийг дахин хойшлуулахгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ.  

Холбоотой мэдээ