Соёл урлагийнхан спортын таван төрлөөр өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-10 12:09:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад соёл, урлагийн ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэж, эдүгээ 26 дахь жилтэйгээ золгож байна.  9 дүгээр сарын 2 дахь ням гарагт “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэдэг ёсоор  Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран 12-ны өдрийг хүртэл "Спортын бага наадам"  зохион байгуулж,  волейбол, ширээний теннис, шатар, шагайн харваа, биллиард гэсэн 5 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорино.


Бага наадмын нээлтийг гар бөмбөгийн тэмцээнээр эхлүүлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат тамирчдад амжилт хүслээ. Мөн нээлтэд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн болон төр, хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын дарга удирдлага, хамт олон оролцлоо. Иргэдийн соёлын ерөнхий түвшинг дээшлүүлэх, уран сайхан гоо зүйн боловсрол, хүмүүжил олгох, нийтийг соён гэгээрүүлэх салбарын үндсэн зорилтын хүрээнд “Уламжлал – Ирээдүй” сэдэвт аяныг энэ сарын 1-20-ны өдөр хүртэл өрнүүлж байна. Харин Соёл урлагийн ажилтны өдөрлөгийг энэ сарын 14-нд  хааж, "Чингис хааны хүрээ" жуулчны баазад таван тэмцээний аваргуудаа шагнаж урамшуулна.

Холбоотой мэдээ