БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ОХУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-10 11:03:48

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн урилгаар тус улсад есдүгээр сарын 16-18-нд албан ёсны айлчлал хийнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам даваа гарагт мэдээлжээ.


Ли Көцян айлчлалынхаа хугацаанд БНХАУ, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн нарын 24 дүгээр уулзалтыг Д.Медведевийн хамт даргална гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдээлсэн байна.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлал хоёр орны хамтын ажиллагааны шинэ орон зайг нээж, хоёр талын харилцааг улам өргөжүүлнэ гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ