Эрэлч нохойн хамтарсан сургалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-09-10 12:58:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрэлч нохойн сургалт, арчилгаа” сэдэвт Монгол, Америкийн хамтарсан сургалт болж байна.


Уг сургалтыг ОБЕГ-аас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохиож байгаа юм.

Хамтарсан сургалтаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн алба, НОБГ-ын нийслэлийн аврах анги 105, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газруудын нохойн хөтөч-аврагчид, Аляскийн үндэсний гвардын Хавайн “Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нартай харилцан туршлага солилцож байгаа юм.


Мөн нурангиас эрэн хайх аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургууль хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ