АНУ-ын батлан хамгаалахын төлөөлөгчид Туркт айлчилна

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-10 19:18:59
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Сирид аюулгүй бүс байгуулах асуудлыг хэлэлцэхээр АНУ-ын батлан хамгаалахын төлөөлөгчид манай Зэвсэгт хүчний жанжин штабт айлчилна гэж Туркийн Үндэсний батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгджээ.


"АНУ-ын Европын командлалын дэд командлагч, дэслэгч генерал Стивен М. Твитти болон АНУ-ын Төвийн командлалын дэд командлагч, дэслэгч генерал Томас В. Бергесон тэргүүтэй төлөөлөгчид Туркийн Жанжин штабын төв байранд хүрэлцэн ирнэ. Мөн Сирийн хойд хэсэг болон Евфрат мөрний зүүн нутгаар аюулгүй бүс байгуулах үйл ажиллагаа үргэлжилж байна" гэж мэдэгдэлд дурдав.


Сирийн дүрвэгсдийг эх орон руу нь буцаах үйл явцыг түргэсгэх зорилгоор энхийн коридорыг өргөжүүлж, Сирийн хойд нутагт аюулгүй бүс байгуулахаар АНУ, Туркийн зэвсэгт хүчний төлөөлөгчид өнгөрсөн сарын 7-нд тохиролцжээ. Мөн уг ажлын хүрээнд Туркт үйл ажиллагааны нэгдсэн төв байгуулахаар тохиролцсон байна.

Холбоотой мэдээ