Чин ван М.Ханддоржийн анхны шагналыг Д.Урианхайд олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-13 17:36:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Эрдэнэ дайчин засаг хошой чин ван Минжиддоржийн Ханддоржийн нэрэмжит анхны шагналыг Булган аймгийн Бугат сумын дээд шагнал болгосон байна.

М.Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойн хурлын үеэр Булган аймгийн Бугат сумын зохиолч, яруу найрагч  Д.Урианхайд энэхүү шагналыг олгохоор шийдвэрлэжээ. Уг шагналын тэмдэг Ханддорж Чин вангийн дүрийг алтаар цутгаж цэвэр цалин цагаан мөнгөөр урлан бүтээсэн байна.  Эрдэнэ дайчин чин ван Минжиддоржийн Ханддорж нь Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг, Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч  юм. Д.Урианхай ч Монголын утга зохиолд шинэчлэл хийсэн, эдүгээ Нобелийн утга зохиолын шагналд  нэр дэвшээд байгаа манай үеийн шилдэг зохиолч юм.

Холбоотой мэдээ