Агаарын температур өнөөдрөөс сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-14 00:46:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-нд зарим газраар бороо, уулаараа цас орно. Салхи зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.

Агаарын температур өнөөдрөөс сэрүүсч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус байх юм байна. Харин Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх аж.

Холбоотой мэдээ