Турк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-16 11:04:32
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах “С-400” пуужингийн системийн хоёр дахь баттерейн сүүлийн хэсгийг хүлээн авлаа гэж Туркийн Батлан хамгаалах яам ням гарагт мэдэгджээ.


Хоёр дахь баттерейн эхний хэсгийг нийлүүлэх үйл явц зургадугаар сарын 12-25-нд болсон бол сүүлийн хэсгийг нийлүүлэх үйл явц өнгөрсөн сарын 27-ноос эхэлсэн гэдгийг мэдэгдэлд дурдав.


Одоогийн байдлаар Турк пуужингийн системийг суурилуулж, системийг хэрхэн ашиглах тухай сургалтыг явуулж байгаа ажээ. 2020 оны дөрөвдүгээр сар гэхэд системийг бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ