АНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-16 11:25:16

МОСКВА. /РИА Новости/. Саудын Арабын газрын тосны байгууламжууд  халдлагад өртсөний дараа газрын тосны зах зээл дээрх нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор шаардлагатай тохиолдолд улсынхаа стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрч байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Энэ тухайгаа тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“Саудын Арабад гарсан халдлага газрын тосны үнэд нөлөөлж болзошгүй байгаатай холбоотойгоор шаардлагатай гэж үзвэл стратегийн нөөцөөс тодорхой хэмжээгээр газрын тос ашиглахыг зөвшөөрч байна” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.


“Саудын Арабын газрын тосны нөөц халдлагад өртсөн. Энэ халдлагад хэн буруутай гэдгийг мэдэх үндэслэл бидэнд бий бөгөөд шийдвэртэй алхмыг авч хэрэгжүүлэхэд бэлэн байгаа хэдий ч халдлагыг хэн үйлдсэн болон ямар нөхцөлд шийдвэртэй алхмыг авч хэрэгжүүлэх шаардлагатай талаар Саудын Арабын эрх баригчдын санаа бодлыг сонсохыг хүсэж байна” хэмээн Д.Трамп мөн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ