ОХУ, Иран, Туркийн төрийн тэргүүн нар уулзжээ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-17 11:43:01
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. ОХУ, Турк, Ираны гурван талт уулзалт Сирийн асуудлыг зохицуулах Анкарагийн энхийн хэлэлцээний  цар хүрээг өргөжүүллээ гэж Туркийн Ерөнхийлөгчийн албанаас даваа гарагт мэдэгджээ.


“Анкарад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Астанагийн энхийн хэлэлцээний үйл явцыг шинэ түвшинд авчирна” гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани  нартай уулзахын өмнө сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.


“Астанагийн энхийн хэлэлцээ нь Сирийн асуудлуудыг үр дүнтэй шийдэх чухал үйл явц юм. Бид Сирид энх тайвныг тогтоохын тулд илүү их хариуцлага хүлээх ёстой” гэж тэрбээр хэлэв.


Мөн тэрбээр, “бид Сирийн улс төр, газар нутгийн нэгдмэл байдлыг сахин хамгаалах, энх тайван тогтоох, улс төрийн эцсийн шийдлийг олох зэрэг асуудалд бүрэн нэгдсэн” гэж Р.Эрдоган мэдэгджээ.

Холбоотой мэдээ