Найруулагч Т.Алтантуяагийн кино Олон улсын эмэгтэй найруулагчдын наадмаас шагнал хүртлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-17 17:57:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын  найруулагч Т. Алтантуяагийн “Хөх Тавилан”  уран сайхны кино Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадмын шагнал хүртсэн байна. 41 дэх удаагийн дэлхийн эмэгтэй найруулагчдын нааадмд оролцсон энэ киног  Төрийн шагналт, зохиолч Д.Норовын туужаас сэдэвлэн “Хөх тавилан” нэртэйгээр найруулжээ.

“Хөх тавилан” киноны зургийг Говь-Алтай аймгийн Ээж хайрхан, Цогт суманд авч, киноны ерөнхий продюсероор Б.Пунсалмаа, найруулагчаар Б.Алтантуяа, В.Агар, ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нар ажиллаж, гол дүрийг гавьяат жүжигчин А.Гүрсэд, Ш.Дэлгэржаргал болон залуу жүжигчин Б.Шинэбаяр,  мисс А.Баярцэцэг бүтээсэн юм.

Холбоотой мэдээ