НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гарагт болно

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-09-19 16:33:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын 2019 оны есдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 22-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 8 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн сугалаагаар супер шагналын эзэн тодорвол 70 сая төгрөг хожих юм. 

Холбоотой мэдээ