Хуванцар тоглоомноос татгалзах кампанит ажлыг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-20 11:31:12

ЛОНДОН. /TASS/. Burger King” түргэн хоолны сүлжээ газар үйлчилгээндээ хуванцар тоглоом нэвтрүүлэхээс татгалзах шийдвэрийг гаргажээ.


“Их Британи дахь сүлжээ хоолны газруудынхаа хүүхдийн хоолонд дагалдан ирдэг хуванцар тоглоомноос бид өнөөдрөөс татгалзахаар шийдэж байна. Түүнчлэн дахин боловсруулсан хуванцраар хийсэн тоглоом авчирвал хүүхдийн хоол үнэгүй авах боломжтой” хэмээн тус компани “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  


Burger King” “Meltdown” хэмээх кампанит ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ ажлынхаа хүрээнд үйлчлүүлэгчдийн авчирсан хуванцар тоглоомнуудыг цуглуулж хүүхдийн тоглоомын талбай барих, тавиур хийхэд ашиглах юм гэнэ. Ийм арга хэмжээ авснаар жилд 320 тонн орчим хуванцрыг хэмнэх боломжтой гэж тус компани үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ