Р.Чойномын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зөөврийн бяцхан номын санг нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-23 15:34:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Төрийн шагналт Р.Чойномын нэрэмжит Гэрэлт гудамж буюу цэцэрлэгт хүрээлэнд Зөөврийн бяцхан номын санг ажиллуулж эхэлжээ. 

Тэнд ном солилцоо, уншлага үйлчилгээний ажлыг зохион байгуулж, цаашдаа сумын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд нэмж байршуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хэнтий аймгийн ИТХ-аас дэвшүүлсэн болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт  “Ном уншицгаая” хөдөлгөөн, “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгоё” уриалгыг гаргасан байдаг.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр тогтоосон. Энэ хүрээнд бяцхан номын санг байгуулж ажиллуулж байгаагаа аймгийн ИТХ-аас танилцууллаа.

Тус номын сангаар хүүхдүүд чөлөөтэй үйлчлүүлэн, хүсвэл ном хандивлаж, солилцон унших боломжтой аж.

Холбоотой мэдээ