Европын томоохон орнууд цагаачдын асуудалд санал нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-24 18:18:30
Yesukheitumur Tumurbaatar

ВАЛЕТТА. /DW/. ХБНГУ, Франц, Итали, Мальта улсын Дотоод хэргийн сайд нар Газар Дундын тэнгисээс аварсан цагаачдыг дахин хуваарилах механизмын талаар тохиролцоонд хүрсэн гэж ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд Хорст Зеехофер даваа гарагт мэдэгджээ.


“Бид тусламжийн түр механизмын журмыг боловсруулсан бөгөөд үүгээр дамжуулан Итали, Мальта улсад туслах болно” гэж тэрбээр Мальтагийн Витториос хотод болсон уулзалтын дараа мэдэгдсэн байна.


Тэрбээр тохиролцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч Италийн Дотоод хэргийн сайд Лучана Ламоржезе, "энэ хүрээнд цагаачдыг дөрвөн долоо хоногийн дотор Европын Холбооны хэд хэдэн оронд хуваарилах нь энэхүү төлөвлөгөөний нэг хэсэг байсан" гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээ