“Түүхийн жимээр" явган аялал зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-09-25 09:39:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газар Чин ван Ханддоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулан хотын залуучууд, албан байгууллагуудын дунд "Түүхийн жимээр" явган аялал зохион байгууллаа. 

- Хошуу засаг хошой чин ван Ханддорж болон Түшээт хан аймгийн Дайчин вангийн хүрээний түүхийг судлах, Булган сумын түүхийн соёлын өвтэй залуучуудыг танилцуулах зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна гэж сумын Засаг дарга Д.Наранбаяр ярилаа. Ардын хувьсгалын журамт цэргийн баруун замын байлдааны штаб байрлаж байсан байшин буюу штаб музей, Ардын хатанбаатар С.Магсаржавын дуулгат бунхан, Дайчин вангийн хүрээний диваажин сүм, энергийн цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний бөхийн аваргуудын цогцолбор зэрэг газраар хийсэн аялалд оролцсон залуучууд олс таталт, АХА, уулын оргил булаалдах зэрэг хөгжөөнт тэмцээнд оролцсон байна.

Уг аялалд 11 байгууллагын 90 гаруй залуус оролцож аймгийн ОБГ, Булган сумын 12 жилийн нэгдүгээр сургууль, спортын сургуулийг баг эхний байрт шалгарчээ.

Холбоотой мэдээ